Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан /ЛЭОС/ нь 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа эмэгтэйчүүдийг чадавхижуулах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагыг чадавхижуулах чиглэлээр 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа 21 аймагт салбар зөвлөлтэй  Үндэсний хэмжээний төрийн бус байгууллага юм.

БИДНИЙ ТҮҮХИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ.

ЛЭОС-ийн эрх барих дээд байгууллага нь Бага хурал бөгөөд бага хурлаас ЛЭОС-ын үйл ажиллагааг ардчилсан хамтын удирдлага, бодлогоор хангах үүрэг бүхий Удирдах Зөвлөлийг 9 гишүүнтэйгээр сонгодог. 

ЛЭОС-ийн 9 дүгээр бага хурал 2015 онд хуралдаж Удирдах зөвлөлийн дарга буюу ЛЭОС-ийн тэргүүнээр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Ц.Бүжидмаа,   дэд тэргүүнээр Нутаг Академийн захирал доктор Б. Батхишиг, гишүүдээр ЛЭОС-ийн Дорнод аймгийн салбарын зохицуулагч Д.Бүжин, Булган аймгийн салбарын зохицуулагч Д.Чимгээ, Сэлэнгэ аймгийн салбарын зохицуулагч П.Цэнд-Аюуш, ЛЭОС-ийн Дорноговь аймгийн салбарын анхны зохицуулагч Батцэцэг, ЛЭОС-ийн анхдагчдын нэг болох, жендерийн үндэсний шинжээч Ж.Занаа, Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтэн ЛЭОС-ийн анхны гишүүдийн нэг Г. Цэрмаа нар сонгогдон ажиллаж байна.  

    

 

 

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн эрхэм зорилго нь улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд эмэгтэйчүүдийн мэдлэг чадварыг бүрэн дайчилж чадахуйц улстөр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо буй болгоход хувь нэмрээ оруулах явдал юм. Үүний тулд бид үйл ажиллагаандаа доорх зарчимыг баримтлан ажиллана.

• БИД ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж хамгаална.

• БИД эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засгийн эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэнэ.

• БИД эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжин чадавхижуулах  хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

• БИД улс орныхоо хөгжил дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө эмэгтэйчүүдийн дуу хойлойг нэгтгэж, ажиллана.

• БИД улстөрийн бүхий л хүчинтэй жигд хамтран ажиллана. Бидний үйл ажиллагаа аль нэг нам, улс төрийн хүчний нөлөөнөөс ангид байна.

 

 

 

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан /ЛЭОС/ нь 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа эмэгтэйчүүдийг чадавхижуулах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагыг чадавхижуулах чиглэлээр 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа 21 аймагт салбар зөвлөлтэй  Үндэсний хэмжээний төрийн бус байгууллага юм. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад эмэгтэйчүүд, мэдлэг чадвар, туршлагаа бүрэн дайчлан оролцох нийгмийн шударга тогтолцоог бүрдүүлэхэд гишүүдээрээ дамжуулан хувь нэмрээ оруулах, нийгэм иргэддээ үйлчлэх нь ЛЭОС-ийн эрхэм зорилго юм.

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангийн дэргэд “Улс төрийн клуб”, “Эдийн засгийн клуб”, “Залуу лидер эмэгтэйчүүдийн клуб”-ууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн гишүүд, дэмжигчдийн сонирхсон сэдвээр тогтмол уулзалт, ярилцлага, сургалтуудыг зохион байгуулдаг.

ЛЭОС нь өөрийн гишүүд дэмжигчдийг чадавхижуулах, тэдэнд шинэ соргог мэдээлэл өгөх зорилгоор “Ундарга” сонинг сар тутам тасралтгүй хэвлэн гаргаж орон нутгийн салбар зөвлөлүүд, гишүүд, дэмжигчиддээ түгээдэг.

 Байгууллагдсан цагаасаа  Нээлттэй нийгэм форум, АНУ-ын Азийн сан, Швейцарийн Хөгжлийн Агентлаг зэрэг гаднын донор байгууллагуудын захиалгаар тэдний шалгуурт нийцсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.  Хамгийн сүүлийн байдлаар НҮБ, Жендерийн тэгш байдлын сантай хамтран  2013-2015 оноос “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

 

  1. Мэдээ
  2. facebook
  3. Үйл явдал
next
prev
Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал

  1. 0
  2. 1
  3. 2
  4. 3
  5. 4
  6. 5
« »