Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан /ЛЭОС/ нь 1992 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа эмэгтэйчүүдийг чадавхижуулах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагыг чадавхижуулах чиглэлээр 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа 21 аймагт салбар зөвлөлтэй  Үндэсний хэмжээний төрийн бус байгууллага юм. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад эмэгтэйчүүд, мэдлэг чадвар, туршлагаа бүрэн дайчлан оролцох нийгмийн шударга тогтолцоог бүрдүүлэхэд гишүүдээрээ дамжуулан хувь нэмрээ оруулах, нийгэм иргэддээ үйлчлэх нь ЛЭОС-ийн эрхэм зорилго юм.

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангийн дэргэд “Улс төрийн клуб”, “Эдийн засгийн клуб”, “Залуу лидер эмэгтэйчүүдийн клуб”-ууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн гишүүд, дэмжигчдийн сонирхсон сэдвээр тогтмол уулзалт, ярилцлага, сургалтуудыг зохион байгуулдаг.

ЛЭОС нь өөрийн гишүүд дэмжигчдийг чадавхижуулах, тэдэнд шинэ соргог мэдээлэл өгөх зорилгоор “Ундарга” сонинг сар тутам тасралтгүй хэвлэн гаргаж орон нутгийн салбар зөвлөлүүд, гишүүд, дэмжигчиддээ түгээдэг.

 Байгууллагдсан цагаасаа  Нээлттэй нийгэм форум, АНУ-ын Азийн сан, Швейцарийн Хөгжлийн Агентлаг зэрэг гаднын донор байгууллагуудын захиалгаар тэдний шалгуурт нийцсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.  Хамгийн сүүлийн байдлаар НҮБ, Жендерийн тэгш байдлын сантай хамтран  2013-2015 оноос “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

 

 

 

  1. Мэдээ
  2. facebook
  3. Үйл явдал
next
prev
Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал

  1. 0
  2. 1
  3. 2
  4. 3
  5. 4
  6. 5
« »