ЛЭОС-ийн эрх барих дээд байгууллага нь Бага хурал бөгөөд бага хурлаас ЛЭОС-ын үйл ажиллагааг ардчилсан хамтын удирдлага, бодлогоор хангах үүрэг бүхий Удирдах Зөвлөлийг 9 гишүүнтэйгээр сонгодог. 

ЛЭОС-ийн 9 дүгээр бага хурал 2015 онд хуралдаж Удирдах зөвлөлийн дарга буюу ЛЭОС-ийн тэргүүнээр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Ц.Бүжидмаа,   дэд тэргүүнээр Нутаг Академийн захирал доктор Б. Батхишиг, гишүүдээр ЛЭОС-ийн Дорнод аймгийн салбарын зохицуулагч Д.Бүжин, Булган аймгийн салбарын зохицуулагч Д.Чимгээ, Сэлэнгэ аймгийн салбарын зохицуулагч П.Цэнд-Аюуш, ЛЭОС-ийн Дорноговь аймгийн салбарын анхны зохицуулагч Батцэцэг, ЛЭОС-ийн анхдагчдын нэг болох, жендерийн үндэсний шинжээч Ж.Занаа, Барилга хот байгуулалтын яамны мэргэжилтэн ЛЭОС-ийн анхны гишүүдийн нэг Г. Цэрмаа нар сонгогдон ажиллаж байна.  

    

 

 

  1. Мэдээ
  2. facebook
  3. Үйл явдал
next
prev
Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал

  1. 0
  2. 1
  3. 2
  4. 3
  5. 4
  6. 5
« »