ЛЭОС-ын дэргэдэх Залуучуудын клуб

  

Жил бүрийн 11 сарын 2 нд Дэлхийн "өгөх өдөр" байдаг. Энэ өдрийг тохиолдуулан Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангийн дэргэдэх "Залуучуудын клуб"-ынхэн "Номтой нөхөрлөе клуб" хамтран  Батсүмбэр дэх Улсын асрамжийн газарт очиж ахмадуудтай нэгэн өдрийг өнгөрөөж, сэтгэлийн бэлэг барилаа.

Залуу улс төрч

 “Залуу улс төрчклуб нь Монгол улсын хөгжлийг эрчимжүүлэх, ардчиллыг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй, өргөн хүрээтэй мэдлэг эзэмшихийг эрхэмлэдэг залуучуудыг эгнээндээ нэгтгэж тэдний боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, мэдлэг, туршлага, мэдээллийн санг баяжуулахын тулд нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, соёл, хүрээлэн буй орчин, хүмүүнлэгийн олон талт асуудлуудтай танилцуулж, энэ талаархи мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилготой юм. Мөн тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлээрээ өсөх боломжоо нээхэд нь дэмжлэг үзүүлнэ.