"Залуучуудын клуб"-ын үйл ажиллагаа идэвхитэй явагдаж байна

 

  

ЛЭОС-ийн дэргэдэх “Залуучуудын клуб”-ын үйл ажиллагаа идэвхитэй явагдаж долоо хоног болгон цуглан эрдэмтэн, судлаачид болон өөр хоорондоо сонирхолтой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, өнөөгийн  нийгмийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гарган гишүүнчлэлтэйгээр ажиллаж байна. 3,4-р сарын ээлжит цуглаанаар ЛЭОС-ийн тэргүүн доктор, Ц.Бүжидмаа болон дэд тэргүүн доктор Б.Батхишиг,  Хууль судлал хөгжлийн төвийн УЗДарга В.Удвал, “Номтой нөхөрлөе” клубын тэргүүн Б.Хүлгэн, Залуучуудын клубын тэргүүн Б.Болортуяа, тус клубын гишүүн Б.Тулга, Э.Билгүүн нар залуучуудад зориулан нийгмийн тулгамдсан асуудлууд болон хувь хүний хөгжил, манлайлалын талаар сонирхолтой илтгэлүүдийг тавилаа.

Үүнээс гадна Залуучуудын клубын гишүүд чөлөөт цагаараа хамтдаа олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж, хамтдаа хөгжих зорлтоо хэрэгжүүлж байна.