Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан төрийн бус байгууллагын дүрэм

2013 оны 3 сарын10-ны өдрийн

 хурлаар батлав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Либерал Эмэгтэйчүүдйин Оюуны Сан  ТББ нь монгол улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн энэхүү дүрмийг үйл ажилгаандаа мөрдлөг болгоно.

1.2.Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Санг 1992 оны 10-р сарын 23-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлаар байгуулсан гэж үзнэ.

Хоёр. Албан ёсны нэр, эрх зүйн хэлбэр

2.1. Байгуулгын албан ёсны нэр нь Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан ба ЛЭОС гэж товчлон нэрлэж болно.

2.2. Байгуулгын нэрийг англи хэлээр Liberal Women’s Brain Pool гэх ба LEOS гэж товчлон нэрлэж болно.

2.3. ЛЭОС нь нийгмийн болонөөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдсан, үйл ажиллагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчимаар явуулдаг, ашгийн төлөө бус төрийн бус байгуулга мөн.

2.4. ЛЭОС нь гишүүнчлэл бүхий нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байна.

2.5. Албан ёсны хаяг

ЛЭОС-ийн хаяг:               Монгол Улс, Улаанбаатар хот

                                           Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол

                                           Бага тойруугийн 36/2 байр GB төв 302 тоот

Шуудангийн хаяг             Улаанбаатар-13

                                           Төв шуудан ш/х-1692

Утасны дугаар                  976-77007999

Факсны дугаар                 976-77007989

Цахим шуудан                  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Цахим хуудас                   www.leos.mn

 Гурав. Хуулийн этгээдийн эрх

3.1. ЛЭОС нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн бэлэгдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна.

3.2. ЛЭОС нь өөрийн хэвлэлтэй байж болно.

Дөрөв. Эрхэм зорилго

4 1. Нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад эмэгтэйчүүдийн мэдлэг чадвар, туршлага бүрэн дайчлан оролцох нөхцөл бүхий нийгмийн тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

Тав. Зорилго

5.1. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх

5.2. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх замаар нийгмийн хөгжилд нөлөөлөх

Зургаа. Зорилтууд

6.1. ЛЭОС нь төр засгийн бүх шатны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр хуулиар хориглоогүй олон талт үйл ажилгааг явуулна.

6.2. ЛЭОС нь эмэгтэйяүүдийн эдийг засгийн бие даасан сайжруулах чиглэлээр өрхийн орлого нэмэгдүүлэх, ядуурал ба ажилгүйдлийг багасгах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

6.3. Иргэний нийгэм хөгжиж бэхжихэд идэхитэй үүрэг гүйцэтгэж төр засгийн үйл ажиллагаанд иргэд ороцох, хяналт тавих эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Долоо.

7.1. Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог сайжруулж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулна.

7.2. Төр ба ТББ-ын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлнэ.

7.3. Ардчилсан шудрага ёс, ил тод байдал хуулийг эрхэмлэн дээдлэнэ.

7.4. Байгууллагын эрхэм зорилгоо итгэл үнэмшил болгон дээдэлж даган мөрдөнө.

7.5. Нэг зорилго, нэг үзэл баримтлал, нэгдмэл бүтэц, зохион байгуулалттай ажиллна.

7.6. Хамтын удирдлага, харилцан ойлголцолд тулгуурлана.

7.7. Сайн дурын гишүүдийн оролцоог дэмжиж, хүн бүрийн хөгжих орчныг бүрдүүлэхэд чиглэн    ажиллана.

7.8. Байгууллагын үйд ажилгаанд ороцохдоо сонирхлын зөрчилт гаргахгүй байна.

7.9. Олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулна.

7.10. Улс төрийн нам, хүчнээс хараат бус байна.

Найм. Бүтэц, албан тушаалтны нэр томъёо

8.1. ЛЭОС нь дараах бүтэцтэй байна.

8.1.1 Гишүүнгэж ЛЭОС-ийн үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрч, сайн дураараа элсэн орсон хувь хүнийг;

8.1.2 Бага хуралгэдэгт ЛЭОС-ийн эрх барих дээд байгуулагыг;

8.1.3 Удирдах зөвлөл гэдэгт Бага хурлуудын хороонд ЛЭОС-ийн эрх барих дээд зөвлөлийг

8.1.4 Удирдах зөвлөлийн даргабуюу Тэргүүн гэдэгт Удирдах зөвлөлийн ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрхтэй, Удирдах зөвлөлийн гишүүнийг;

8.1.5 Удирдах зөвлөлийн дэд дарга буюу Тэргүүн гэдэгт Удирдах зөвлөлийн даргад туслах болон орлох үүрэгтэй Удирдах зөвлөлийн гишүүнийг;

8.1.5 Удирдах зөвлөлийн дарга буюу Тэргүүн гэдэгт Удирдах зөвлөлийн ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрхтэй, Удирдах зөвлөлийн гишүүнийг;

8.1.6 Удирдах зөвлөлийн гишүүн гэдэгт Удирдах зөвлөлийн хурлыг таслах эрхтэй сонгуульт гишүүнийг;

8.1.7Хяналтын зөвлөл гэдэгт ЛЭОС-ийн санхүү, үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий зөвлөлийг;

8.1.8Гүйцэтгэх алба гэдэгт өдөр тутмын үйл ажиллагааг гардан хэрэгжүүлж байгаа ажлын албыг;

8.1.9 Гүйцэтгэх захирал гэдэгт Гүйцэтгэх албыг удирдан ажиллаж байгаа орон тооны захирлыг;

8.1.10 Гишүүн байгууллага гэдэгт төв, орон нутгийн засаг захиргааны нэгжид байгуулагдсан гишүүн байгууллагыг;

8.2. ЛЭОС-ийн жирийн гишүүн, хүндэт гишүүнтэй байна.

8.2.1 ЛЭОС-ийн үзэл баримтлал, энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр гишүүнд элсэх өргөдөл гаргаж, гишүүний бүртгэлд бүртгэгдсэн хувь хүнийг ЛЭОС-ийн гишүүн гэнэ.

8.2.3 ЛЭОС-ийн үйл ажиллагааг дэмжигч, дотоод гадаадын иргэнийг Хүндэт гишүүн-ээр өргөмжилж болно.

8.3 Гишүүнд тавигдах шаардлага, эрх зүйн байдал

8.3.1 ЛЭОС-ийн гишүүнээр ЛЭОС-ийн зорилго, үйл ажиллагагааны чиглэлийг хүлээн зөвшөөрсөн аливаа хувь хүн, төрийн бус байгууллага элсэж болно.

8.3.2 Хүний эрхийг хамгаалах ардчилсан үзэл баримтлалыг дэлгэрүүлэх, ЛЭОС-ийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь тогтворжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан дотоод гадаадын иргэнийг хүндэт гишүүнээр элсүүлж болно.

8.3.3 ЛЭОС-ийн гишүүн нь багийн хамтын ажиллагаанд түшиглэн, ЛЭОС-ийн эрхэм зорилгод хүрэхийн тулд аливаа саад бэрхшээлтэй асуудлыг даван туулах, шинэ бололцоо, санааг дэвшүүлж, оюуны чадахиа дайчлан ажиллана.

8.3.4 ЛЭОС-ийн гишүүд нь ур чадвараа байнга дээшлүүлэхийг зорьж, ёс зүйн үлгэр дуурайллаар бусдыг дагуулахыг эрхэмлэнэ.

8.3.5 ЛЭОС-ийн гишүүн нь аливаа зохион байгуулах арга хэмжээ, үйл ажиллагаанд санаачилгатай, идэвхитэй оролцоно.

8.3.6 ЛЭОС-ийн Удирдах байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.

8.3.7 ЛЭОС-ийн гишүүд нь тус байгууллагаас зохион байгуулж буй сургалт, бусад арга хэмжээнд давуу эрхтэйгээр оролцож, хөнгөлөлт эдэлнэ.

8.3.8 ЛЭОС-ийн  гишүүд татвараа заасан журмын дагуу хугацаанд нь төлсөн байна.

8.4 Гишүүнээс татгалзах, түдгэлзэх, гарах

8.4.1 Гишүүн хүсвэл сайн дурын үндсэн дээр ЛЭОС-ийн гишүүнээс гарч, дахин элсэж болно.

8.4.2 Гишүүн нь гишүүнчлэлийн татвараа ямар нэг хүндэтгэх шалтгаангүйгээр 3-аас дээш жил төлөөгүй бол гишүүний эрхээс татгалзуулна.

Ес. Гишүүнчлэлийн татвар

9.1 Гишүүний жилийн татварын хэмжээг ЛЭОС-ийн Удирдах зөвлөлийн тогтоох ба гишүүн татвараа улирал хагас жилийн хуваарийн аль нэгийг сонгон төлж болно.

Арав. Бага хурал

10.1 Бага хурал 2 жилд нэгээс доошгүй удаа хуралдана.

10.2 ЛЭОС-ийн ээлжит бус хурлыг Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3-ийн саналаар буюу салбар зөвлөлийн олонхийн саналаар хуралдуулж болно.

10.3 Бага хуралд ЛЭОС-ийн тэргүүн, Хүндэт тэргүүн, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, салбар зөвлөлийн зохицуулагчид болон салбар зөвлөлөөс сонгогдсон төлөөлөгчид таслах эрхтэй оролцоно.

10.4 Бага хурын төлөөлөгчдийн нийт тоог Удирдах зөвлөлөөс тогтооно.

10.5 Бага хурал хуралдах өдрийг Удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тухай мэдээллийг салбар зөвлөлүүдэд товлосон өдрөөс 30 хоногийн өмнө ЛЭОС-ийн Гүйцэтгэх албанаас хүргэсэн байна.

10.6 Бага хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 2/3 нь ирсэн тохиолдолд хурлын ирц бүрдсэнд тооцно.

10.7 Бага хурлын төлөөлөгчдийн олонх дэмжсэн нөхцөлд хурлын шийдвэр хүчин төгөлдөрт тооцогдоно.

Арван нэг. Бага хурлын эрх мэдэл

11.1 Тайлант хугацааны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан хэлэлцэж, үйл ажиллагааны төлөвлөгөний төслийг батлах

11.2 ЛЭОС-ийн үйл ажиллагааны бодлого, стратеги чиглэлийг тодорхойлох

11.3 Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах

11.4 Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, өөрчлөх

11.5 Зорилго нэгтэй, ижил ажиллагаа явулдаг байгууллагуудтай нэгдэх, байгууллагыг татан буулгах

Арван хоёр. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, шалгуур

12.1 ЛЭОС-ийн Удирдах зөвлөл /УЗ/ нь Бага хурал хуралдах хугацааны хороонд ЛЭОС-ийн бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тогтоож, Гүйцэтгэх албаны үйл ажиллагааг хянан зохицуулах эрх бүхий байгуулага мөн.

12.2 УЗ-д нэр дэвшүүлэх эрх бүхий этгээд нь бүх шатны салбар зөвлөлийн Удирдах зөвлөл байх бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдийг нууцаар санал хурааж, 9-с доошгүй хүнийг сонгоно.

12.3 УЗ-ийн гишүүдийг сонгоход дараах мэдлэг, чадвар, дадлагыг харгалзан үзнэ. Үүнд :

  1/ Эмэгтэйчүүдийн байгууллага болон мэргэжлийн салбарт оруулсан хувь нэмрээрээ бусдад танигдсан

     2/ ТББ-ыг удирдах, манлайлах чадвартай, сайн дурын үндсэн дээр ЛЭОС-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох хүсэлтэй

     3/ Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй

     4/ Олон улсын хэмжээнд ЛЭОС-ийг нэр хүндтэй төлөөлж чадах, хамтран ажиллах чадвартай

     5/ ЛЭОС-ийн Удирдах зөвлөлд сонгогдоход ашиг сонирхлын зөрчилгүй. /Ижил төстэй үйл  ажиллагаа явуулдаг ТББ-д орон тоогоор ажиллах зэрэг/

Арван гурав. Удирдах зөвлөлийн хурал, эрх хэмжээ

13.1 Удирдах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдаж, ЛЭОС-ийн үйл ажиллагаатай холбогдох асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

13.2 УЗ-ийн гишүүдийн олонхи ирсэн тохиолдолд хурлын ирц бүрдсэн гэж үзнэ.

13.3 Тэргүүн, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг яаралтай зарлан хуралдуулж болно.

13.4 УЗ-ийн гишүүд аливаа асуудлыг ардчилсан зарчимаар шийдвэрлэж, тэгш эрхтэй ороцоно.

13.5 УЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.

13.6 Бага хурлаар батлагдсан зорилго, стратегийн хэрэгжилтэнд хяналт тавьж, бодлого боловсруулж, шийдвэр гаргаж ажиллах

13.7 ЛЭОС-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, батлах

13.8 ЛЭОС-ийн Тэргүүнийг сонгож батлах

13.9 ЛЭОС-ийн жилийн болон үйл ажиллагааны төслийг хэлэлцэн батлах

13.10 ЛЭОС-ийн Гүйцэтгэх захирлыг томилох

13.11 Гүйцэтгэх албаны бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлох

13.12 Гүйцэтгэх албаны ажлын үр дүн, санхүүгийн тайланг хэлэлцэх

13.13 Зайлшгүй тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгож батлах

13.14 ЛЭОС-ийн үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалтын дүнг хэлэлцэн шийдвэрлэх

Арван дөрөв. Хяналтын зөвлөл

14.1 ЛЭОС-ийн Хяналтын зөвлөл нь гишүүдийн ёс суртахуун, байгууллагын хөрөнгө, санхүүд хяналт, шалгалт хийх эрх бүхий байгууллага мөн.

14.2 Хяналтын зөвлөл нь 5-с доошгүй, сондгой тоотой хүний бүрэлдэхүүнтэй, гишүүд  нь ЛЭОС-ийн гишүүн байна.

14.3 Хяналтын зөвлөл нь дотроосоо дарга, нарийн бичгийн даргаа сонгоно.

14.4 Хяналтын зөвлөлийн гишүүнээс ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд хяналтын зөвлөлийн даргын санал болгосноор бүрэлдэхүүнээ нөхөн сонгоно.

Арван тав. Хяналтын Зөвлөлийн эрх хэмжээ

15.1. ЛЭОС-ийн хяналтын зөвлөл нь ЛЭОС-ийн дүрэм, дотоод журмын болон Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавина.

15.2. Хөрөнгө санхүүгийн зарцуулалт, хадгалалт, хамгаалалт, санхүүгийн баримтын бүрдүүлэлт зохих журмын дагуу байгаа эсэхэд хяналт тавина.

15.3. Хяналтын зөвлөл нь шаардлагатай гэж үзвэл шалгалт хийх, зөвлөмж гаргах хөндлөнгийн хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлт гаргах хүсэлтэй.

15.4 Хяналтын зөвлөлийн гишүүд нь Удирдах зөвлөлийн хуралд таслах эрхгүйгээр оролцоно.

15.5 Хяналтын зөвлөл нь өөрийн журамтай байна.

 Арван зургаа. ЛЭОС-ийн Тэргүүн, Хүндэт тэргүүн

16.1. Тэргүүн нь ЛЭОС-ийг дотоод гадаадад төлөөлөх, Удирдах зөвлөлийн хурлыг даргалах, Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж, ажиллуулах зэрэг бүрэн эрхтэй байна.

16.2. Тэргүүн нь Дэд тэргүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд дэд тэргүүнээр тодорхой эрхээ шилжүүлсэн тухай шийдвэр заавал бичгээр гарсан байна.

16.3. ЛЭОС-ийн Тэргүүн, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлйин гишүүд нь орсон тооны бус байх бөгөөд зөвхөн байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой зардал гарсан тохиолдолд нөхөн олговор авч болно.

16.4. ЛЭОС-ийн анхны тэргүүн нь хүндэт тэргүүн бөгөөд ЛЭОС-ийн үйл ажиллагаанд сонгуульгүйгээр, таслах эрхтэйгээр ороцоно.

Арван долоо. Гүйцэтгэх захирал

17.1 Гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу ЛЭОС-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулна.

17.2 Гүйцэтгэх захирал нь Гүйцэтгэх алба болон ЛЭОС-ийн гишүүүдийн багийн хамтын ажиллагаанд түшиглэн аливаа асуудлыг хамтран хэрэгжүүлэх зарчимаар зохион байгуулж, удирдан ажиллана.

17.3 Гүйцэтгэх захирал нь орон тооы байх ба ЛЭОС-ийн Тэргүүнтэй байгуулсан гэрээнд захирлын авах цалин хөлс, эрх, үүргийн хэмжээ, хариуцлагын талаах нарийвчлан тусгана.

17.4 Гүйцэтгэх захирал нь гэрээнд заасан өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр Гүйцэтгэх захирлын томилох хүртэл албан үүргээ үргэжлүүлэн гүйцэтгэнэ.

Арван найм. Гүйцэтгэх захирлын эрх, үүрэг

18.1. ЛЭОС-ийн өдөр тутмын үйл ажиллагаа нь энэхүү дүрэм, Бага хурлаар тодорхойлсон бодлого болон Удирдах зөвлөлийн шийдвэрт нийцэж байх нөхцлийг хангах.

18.2. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд ЛЭОС-ийг төлөөлөх өмч хөрөнгийг захиран зарцуулах

18.3 Гүйцэтгэх албаны бүтэц зохион байгуулалт болон ажилтныг тэргүүнтэй зөвшилцсөний үндсэн дээр Удирдах зөвлөлөөр батлуулан Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн ажилтан тус бүртэй гэрээ байгуулан ажиллуулах

18.4. Гүйцэтгэх албаны өдөр тутмын үйл ажиллагааны заавар журмуудыг боловсруулж мөрдөх холбогдох өөрчлөлтүүдийн талаар Удирдах зөвлөлд санал оруулж, шийдвэрлэх

18.5 Үйл ажиллагааны тайланг улирал, хагас жилээр үйлдэж, Удирдах зөвлөлд танилцуулах

18.6. Нийслэл хот болон аймаг, орон нутаг салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг удирдлага, зөвлөмжөөр хангаж, санхүүгийн эх үүсвэр олоход дэмжлэг үзүүлж ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт

18.7. ЛЭОС-ийн дотоод үйл ажиллагааг эмх цэгцтэй хяналтын дор явуулж, улирал, хагас жил тутам Удирдах зөвлөлд тайлагнаж байх.

18.8. ЛЭОС-ийн дотоод үйл ажиллагааны болон мөнгөн хөрөнгийн баримт бичгүүд, түүний бүрдэл, хадгалалт, хамгаалалтын байдлыг хариуцах

18.9. ЛЭОС-ийн зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай Удирдах зөвлөлөөс тогтоож өгсөн бусад эрх үүрэг

Арван ес. Салбар зөвлөл

19.1. ЛЭОС нь өөрийн салбар зөвлөлийг орон нутгийн засаг захиргааны нэгжээр болон гишүүн байгууллагаар байгуулна.

19.2. Салбар зөвлөлүүд нь ЛЭОС-ийн дүрмийн хүрээнд өөрийн орон нутгийн онцлогийг тусгасан үйл ажиллагаагаа аймгийн салбар зөвлөлд тайлагнана.

19.3. Сумдын салбар зөвлөл нь нутаг дэвсгэрийн харъяаллаар захирагдах бөгөөд салбар зөвлөлийн үйл ажиллагаа аймгийн салбар зөвлөлд тайлагнана.

19.4. Салбар зөвлөлийн эрх барих дээд байгууллага нь салбар зөвлөлийн Бага хурал байна. Бага хурлыг 2 жилд нэгэс доошгүй удаа хуралдуулна.

19.5 Салбар зөвлөлийн Бага хурлаас Зохицуулагч, Удирдах зөвлөл нь салбар зөвлөлийн сонгоно.

19.6 Салбар зөвлөлийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл нь салбар зөвлөлийн Бага хурлаар батлагдсан журмын хүрээнд ажиллана.

19.7. Салбар зөвлөлийн зохицуулагчийг сонгохдоо дараах шалгуурыг үндэслэнэ:

1/ ТББ-ыг удирдах, манлайлах чадвартай, сайн дурын үндсэн дээр ЛЭОС-ийн үйл ажиллагаанд идэвхитэй ороцох хүсэлтэй

2/ Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй

Хорь. Салбар зөвлөлийн эрх, үүрэг

20.1. Аймгийн салбар зөвлөл Улаанбаатар хот дахь ЛЭОС-ийн төвд хагас жил тутамд үйл ажиллагаагаа тайлагнах үүрэгтэй.

20.2 Салбар зөвлөл нь гишүүдийн сайн дурын дээр эвлэлдэн нэгдэж, хамтран багаараа ажиллах, ардчилсан зарчимыг удирдлага болгон орон нутгийн хэмжээнд гишүүд, байгууллагын нэр төрийг өргөж ажиллана.

20.3. Салбар зөвлөл нь энэхүү дүрэмд заасан зорилго, зориултуудын хүрээнд үйл ажиллагаа явуулна.

20.4. Санхүүгийн болон бусад шаарлагатай нөхцөлийг хангасан бөгөөд бие даан ажиллах боломжтой хот, аймгийн салбар зөвлөл нь ЛЭОС-ийн гишүүд байгууллага хэлбэр ажиллаж болно.

20.5. ЛЭОС-ийн гишүүн байгуулага болох асуудлыг Салбар зөвлөлийн Бага хурлаар хэлэлцүүлж ЛЭОС-ийн Удирдах зөвлөлд санал шийдвэрлүүлнэ.

20.6. Орон нутагт тогтвортой, байнгын үйл ажиллагаатай иргэд хүмүүст нээллтэй ажиллаж чадаагүй салбар зөвлөлийг татан буулгах буюу шинэчлэн зохион байгуулах арга хэмжээг ЛЭОС-ийн Удирдах зөвлөлөөс салбар зөвлөийн гишүүдтэй хамтран шийдвэрлэнэ.

Хорин нэг. Салбар зөвлөлийн Удирдах зөвлөл, эрх хэмжээ

21.1. Салбар зөвлөлийн Удирдах зөвлөл нь 5-с доошгүй хүний бүрэдэхүүнтэйгээр Салбар зөвлөлийн Бага хурлаас сонгогдоно.

21.2. Салбар зөвлөлийн Удирдах зөвлөлд орон нутагт нэр хүнд бүхий олон нийт саын дурын байгууллагыг удирдах чадвартай, идэвхи санаачилгатай, өндөр ёс суртахуунтай гишүүдийг сонгоно.

21.3. Салбар зөвлөлийн Удирдах зөвлөл нь салбар зөвлөлөө орон нутагтаа байнгын үйл ажиллагаатай, иргэд хүмүүст нээлттэй, зарчимч, нэр хүндтэй байгууллага болгохын төлөө идэвхи санаачилгатай ажиллана.

21.4 Сар тутамд хурлаа хуралдуулж, орон нутагт хүрч, нөлөөлж үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэхийн хамт үйл ажиллагаа хагас жил тутамд гишүүддээ болон ЛЭОС-ийн төвд мэдээллэх, тайлагнах үүрэгтэй.

21.5.Орон нутагт эмэгтэйчүүдийн мэдлэг бололвсролыг дээшлүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх ороцоо, эдийн засгийн эрх мэдлийг өргөжүүлэх талаар бүх бололцоогоо дайчлан ажиллана.

Хорин хоёр. Салбар зөвлөлийн Хяналтын зөвлөл

22.1 Салбар зөвлөлийн Хяналтын зөвлөл нь салбар зөвлөлийн үйл ажиллагааны тогвортой, байнгын байдалд болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт ажиллана.

22.2 Салбар зөвлөлийн Хяналтын зөвлөл нь салбар зөвлөлийн үйл ажиллагааны тогтвортой байдалд хяналт тавих үүрэгтэй.

22.3 Салбар Зөвлөлийн хөрөнгө санхүүгийн зарцуулалт, хадгалалт, хамгаалалт, санхүүгийн баримтын бүрдүүлэлт зохих журмын дагуу байгаа эсэхэд хяналт тавьж, жилд нэг удаа ЛЭОС-ийн төвд тайлагнана.

22.4 Салбар зөвлөлийн Хяналтын зөвлөлийн гишүүд нь Удирдах зөвлөлийн хуралд таслах эрхгүйгээр ороцоно.

Хорин гурав. Санхүүжилт

23.1 ЛЭОС-ийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

23.1.1 Гишүүдийн татвар, хандив

23.1.2 Дотоод, гадаадын иргэд. Байгууллагын хандив тусламж

23.1.3 Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого.

23.1.4 Төсөл хэрэгжүүлэлт зорилгоор олгосон хөрөнгө

23.1.5 Монгол улсын хуулиар хориглоогүй эх үүсвэр

Хорин дөрөв. ЛЭОС-ийн зарлага

24.1. ЛЭОС нь орлого зөвхөн өөрийн дүрмээр тодорхойлсон зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулж зарцуулна.

24.2. ЛЭОС нь орлогынхоо аль ч хэсгээс гишүүн болон аливаа хувь хүнд ноогдол ашиг хуваарилах, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн нэрийн өмнөөс төлбөр төлөх эрх, үүрэггүй.

24.3. ЛЭОС-ийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх албаны ажилтнууд тус байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

24.4. ЛЭОС нь Монгол улсын холбогдох хуульд заасны дагуу санхүүгийн хөндлөнгийн хяналтын байгууллагаар санхүүгийн шалгалт хйигдэж, 2 жилд нэг удаа гишүүддээ тайлагнаж байна.

Хорин тав. Хариуцлага

25.1 ЛЭОС-ийн гишүүн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд, Гүйцэтгэх албаны  ажилтны хууль бус үйл ажилагааны улмаас иргэд, байгууллагад учирсанг хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг ЛЭОС хүлээхгүй.

Хорин зургаа. Байгууллага татан буугдах

26.1. Бага хурлын шийдвэрийн дагуу болон Монгол улсын холбогдох хуульд заасан бусад үндэслэлээр ЛЭОС татан буугдаж болно.

26.2. ЛЭОС татан буугдсан тохиолдолд түүний өмчлөлийн бүхий л эд хөирөнгө Монгол улсын ижил төстэй үйл ажиллагаа бүхий байгууллагад шилжинэ.

Хорин долоо. Маргаан таслах

27.1 ЛЭОС-ийн үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг нэн тэргүүн харилцан тохиролцон шийдэлд хүрэх замаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ.

27.2 Харилцан шийдэлд тохиолдолд холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ.