“Эмэгтэйчүүд энхийн төлөө" үндэсний чуулган

 

Хүн төрөлхтөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 1908 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд, дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийнхээ төлөө тэмцсэн тэмцэл, туулсан зовлон, гайхамшигт түүхүүдийг бид мартах учиргүй. Өнөөдөр эмэгтэйчүүдийн тухай асуудал энэ дэлхийн хөгжлийн асуудал болон өргөжиж байна.

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтаж, “Эмэгтэйчүүд Энхийн төлөө” чуулганыг Блю Скай зочид буудлын Кристал танхимд зохион байгуулав.

Дэлгэрэнгүй: “Эмэгтэйчүүд энхийн төлөө" үндэсний чуулган

ЛЭОС-ийн удирдах зөвлөл хуралдав

2015 оны 9 сарын 27 -ны өдөр ЛЭОС-ийн удирдах зөвлөл хуралдаж, "Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" төслийн хэрэгжилтийн талаар талаар хэлэлцэж, ЛЭОС-ийн ээлжит 1Х бага хурлыг 2015 оны 11 сарын 14-ны билэгт сайн өдөр хуралдуулахаар шийдвэр гаргалаа. Түүнчлэн удирдах зөвлөлөөс бага хурлаар хэлэлцэх асуудал, бага хуралд бэлтгэх ажлын хэсэг, мандатын комиссыг байгуулж, орон нутгийн салбаруудад үүрэг чиглэл өглөө. 

"Улс төрийн намын тухай" хуулийн хэлэлцүүлэг болов.

ЛЭОС-аас санаачлан ТББ-ууд, ЛЭОС-ийн дэргэдэх залуучуудын клуб, Сэтгүүлчдийн клубынхны дунд Улс төрийн намын тухай хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалтыг  9 сарын 10 нд 15 цагаас зохион байгуулав. 2015 оны 7-сараас эхлэн энэ хуулийн төсөлд санал авах ажил явж байгаа бөгөөд  Жендерийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн асуудлыг энэхүү хуулийн төсөлд хэрхэн тусгах асуудалд төвлөрсөн нь онцлогтой байлаа.

   

ЛЭОС-ийн дэргэд сэтгүүлчдийн клуб байгуулагдлаа

 

ЛЭОС -аас залуу сэтгүүлчдийг тодорхой салбар, чиглэлээр уран бүтээлээ туурвихад нь мэдлэг мэдээллээр хангах, судалгаа шинжилгээ хийхэд нь дэмжлэг үзүүлэх тэднийг чадавхижуулах, тэдэнтэй хамтран ажиллах талаар санал солилцох анхны уулзалтыг зохион байгуулав. Уулзалтанд

Дэлгэрэнгүй: ЛЭОС-ийн дэргэд сэтгүүлчдийн клуб байгуулагдлаа

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын "Малчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган"

  

Баянхонгор аймгийн ЛЭОС-ийн салбар зөвлөлөөс санаачлан анх удаа Баянхонгор аймгийн Бууцагаан сумын "Малчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган"-ыг зорион байгуулж, НҮБ-ын Жендерийн тэгш байдлын сангийн санхүүжилтээр ЛЭОС-аас хэрэгжүүлж буй "Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.

Дэлгэрэнгүй: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын "Малчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган"