"Залуучуудын улс төрийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлгийг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (IRI) Либерал эмэгтэйчүүдийн Оюуны Сан (ЛЭОС) хамтран зохион байгууллаа.

БНОУХ-ийн Улс төрийн хөтөлбөр хариуцсан захирал Жэссика Кийган хэлэлцүүлгийг нээж, үг хэлэв.
ЛЭОС-ийн тэргүүн доктор Ц.Бүжидмаа ““Залуучуудын улс төрийн оролцоо ба манлайлал” сэдвээр хэлэлцүүлгийг чиглүүлэх асуудал хөндсөн илтгэл тавьж, Удирдлагын Академийн багш Б.Ганцоож КАС, УА-аас явуулсан “Залуучуудын улс төрийн оролцоо” судалгааны үр дүнгээс танилцуулав.
Хэлэлцүүлэгт АН, МАХН, ИЗНН, МҮАН, МНН, Хөдөлмөрийн үндэсний намын дэргэдэх залуучуудын байгууллагуудын төлөөлөл, Нийгмийн ардчилал монголын оюутны холбоо, ЛЭОС-ийн дэргэдэх Залуучуудын Клубын залуучууд, түүнчлэн Иргэний боловсрол төв, Зориг Сан, Улс төрийн боловсролын Академи, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Өөрчлөлтийн төлөөх салхи ТББ, Либерал Хаус Бодлого судалгааны хүрээлэн, КАС, Хөгжлийн академи зэрэг иргэний нийгмийн байгууллагууд оролцов.
Хэлэлцүүлэгт оролцсон залуучууд залуучуудын улс төрийн оролцооны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, гарцын талаар чөлөөтэй нээлттэй хэлэлцэж, хамтарч ажиллах талаар санаа бодлоо нэгтгэж чадлаа.
Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж, улс төрийн намууд болон холбогдох бусад талуудад хүргүүлэх юм.

  1. Мэдээ
  2. facebook
  3. Үйл явдал
next
prev
Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал

  1. 0
  2. 1
  3. 2
  4. 3
  5. 4
  6. 5
« »