"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР" чуулган 12 дахь жилдээ "Иргэний бодит оролцоо" сэдвийн хүрээнд  болж өндөрлөлөө.

  "ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР" чуулган 12 дахь жилдээ "Иргэний бодит оролцоо" сэдвийн хүрээнд  болж өндөрлөлөө.


 

 

Чуулганы зорилго нь:

·        Монгол улсын хөгжлийн бодлогыг төлөвлөх, хөгжлийн үйл явцыг хянахад иргэд оролцох, үр шимийг тэгш хүртэх бодлогын болон хууль зүйн зохицуулалтын орчны төлөв байдал, институцчиллын түвшинг тодруулах, хүрсэн ололт амжилтыг дүгнэх

·        Иргэдийн бодит оролцооны хууль зүйн баталгаа болох мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрх, хууль тогтоомж болон захиргааны байгууллагын шийдвэр гаргах болон хэрэгжилтэд үзэл бодлоо илэрхийлэх, зөвлөлдөх, шууд оролцох, хяналт тавих, захиргааны байгууллага болон шүүхэд эрхээ төлөөлөн хамгаалах зэрэг эрх, механизмуудын талаар мэдээлэл солилцож, тэдгээрийн ач холбогдол, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
Орон нутгийнхөгжил, төсөв санхүү, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбаруудын бодлого тодорхойлох, шийдвэр гаргах хүрээнд хууль тогтоомжуудад тусгагдсан механизм, эрхүүдийг ашиглан оролцоогоо хангаж ажилласан төв, орон нутгийн иргэдийн санаачилга, сайн туршлага, инноваци, хүрсэн үр дүн, сургамжаа хуваалцах;

·        Иргэдийн оролцооны эдгээр механизмуудын бодитой, үр нөлөөтэй хэрэгжилтэд нэмэр эсвэл саад учруулж ирсэн хүчин зүйлс, тулгарч буй сорилтуудыг тодорхойлох, шаардлагатай мэдлэг мэдээлэл, чадавх, санхүүжилт зэрэг нөөцүүдийн нөхцөл байдлуудыг дүгнэж, цаашид бэхжүүлэх бодлого, хамтын стратегийг хэлэлцэх;

·        Цаашид иргэдийн оролцоог утга учиртай, бодитой, тогтвортой байлгах дэм тогтолцоо, нийгмийн хөгжлийн нэг гол түншлэгч болох иргэний нийгмийн байгууллагуудын бэхжилтийг хангахад шаардлагатай бодлого, стратегийг хэлэлцэж, иргэний нийгмийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, төрийн бус байгууллагуудын эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад нөлөөлөх;

·        Иргэний нийгмийн олон янзын төлөөлөл, салбаруудад арвин туршлагаасаа хуваалцаж, үзэл санаагаа чөлөөтэй илэрхийлэн хэлэлцэх боломж олгож, хамтын зорилт, стратегиудаа тодорхойлж, байр суурь, хүч чадал, дуу хоолойгоо нэгтгэхийг уриалах;

Чуулганд Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сангийн тэргүүн, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүн, философич, улс төр судлаач, боловсрол судлалын доктор (Ph.D) Ц.Бүжидмаа "Иргэн таны оролцоо-Ардчиллын баталгаа" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. 

 

Нээлтийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ “Иргэний оролцоог  албан тушаалтнуудад ойлгуулах нь чухал. Иргэн оролцож байж нийгэм хөгжинө. Иргэн оролцохгүй бол улсын бодлого болохгүй. Иргэний шууд оролцоог хангах хэрэгтэй. Иргэд оролцож байж хүнлэг наалдацтай бодлого бий болдог. Иргэд оролцож байж чадавхтай болдог. Иргэд оролцоотой Монголын хөгжил урагшилна“ хэмээн онцоллоо. Тус чуулган нь иргэдийн эрүүл мэнд, байгаль орчин, орон нутгийн хөгжил, төсөв санхүү зэрэг асуудлаар хэлэлцэн хоёр өдөр үргэлжилсэн юм.    

 

  1. Мэдээ
  2. facebook
  3. Үйл явдал
next
prev
Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал

  1. 0
  2. 1
  3. 2
  4. 3
  5. 4
  6. 5
« »