ЛЭОС-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл нь 2016 оны 11-р сарын 21 нд Азийн сангаас хэрэгжүүлж буй “Төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийгдэж байгаа  “Хариуцлагатай төр, авлигагүй нийгмийн төлөөх иргэний хяналт” хэлэлцүүлгийг Сүхбаатар сумын ЗДТГ-ын иргэний танхимд зохион явууллаа. 

Хэлэлцүүлэгт Сүхбаатар сумын 8-н багийн иргэдийн төлөөлөл, ЛЭОС-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүд, аймгийн ХЗХ-ийн мэргэжилтэн Д.Баярсүрэн, Аймгийн ЗДТГ-ын Худалдах, худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Б.Октябрь, Сэлэнгэ аймгийн ҮЭХ-ны дарга, Иргэний нийгмийн байгууллагын тэргүүн Ж.Саранцэцэг, Ажил олгогч эздийн холбооны  тэргүүн Энэбиш, Сүхбаатар сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд нийт 43-н хүн оролцож ЛЭОС-ийн Сэлэнгэ аймгийн салбарын зохицуулагч С.ЦэндАюуш ЛЭОС-ийн үйл ажиллагаа болон төслийн талаар танилцуулага хийж хэлэлцүүлгийг чиглүүлэн ажиллаа.