Улаанбаатар хотын Багануур дүүргийн ЛЭОС-ийн салбар зөвлөл

Улаанбаатар хотын Багануур дүүргийн ЛЭОС-ийн салбар зөвлөлийн тэргүүн Ё.Туул

email : Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

website : http://baganuur.leos.org.mn

telephone : 

  

   

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан ТББ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Эмэгтэйчүүд, Жендэрийн Тэгш Байдлын Сантай хамтран "Үндэсний Хөгжилд Эмэгтэйчүүдийн Манлайлал" хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг хөтөлбөрийн нээлтийг 2014 оны 5 дугаар сард Баганууур дүүрэгт зохион байгуулав. Энэ үеэр “Манлайлал ба эмэгтэйчүүд” сэдэвт сургалт зохион байгуулж, тус дүүргийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа болон тус дүүргийн улс төрийн намуудын идэвхитэн сонгуультан нийт 31 лидер эмэгтэйчүүд оролцов. 

Сургалтыг хөтөлбөрийн сургагч багш доктор Ц.Бүжидмаа хөтлөн явууллаа.  “Манлайлал ба эмэгтэйчүүд” сургалт нь "Үндэсний Хөгжилд Эмэгтэйчүүдийн Манлайлал" хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийг чадавхижуулах багц сургалтуудын 1 модул бөгөөд цаашид "Хүний эрх ба засаглал", "Тогтвортой хөгжил", "Сонгууль ба эмэгтэйчүүд" цогц сэдвүүдийн хүрээнд үргэлжлэн явагдах юм.