"Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч доктор Ц.Бүжидмаа баруун аймгуудын ЛЭОС-ын салбаруудад ажиллав. Өвөрхангай, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Булган аймгуудын ЛЭОС-ын бүсгүйчүүдтэй уулзаж, хамтран ажиллалаа. 2014 оны 7 сарын 16-29-ныг дуустал үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд Говь-Алтай, Увс, Булган аймгийн салбарууд идэвхитэй ажиллаж, "Манлайлал ба эмэгтэйчүүд" сэдвээр сургалт зохион байгуулав.