Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан (ТББ) нь НҮБ-ын эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдлын сантай хамтран "Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах замаар үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэхэд  оршино.


Хөтөлбөрийн хүрээнд
- Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулах
 
- Төрийн бус байгууллагууд, улс төрийн намуудтай хамтран ажиллах
 
- Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлэлээр хэд хэдэн зорилтыг хэрэгжүүлэх юм.


Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилтын хүрээнд Нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн 1050 эмэгтэйг "Хөгжлийн төлөө эмэгтэйчүүдийн манлайлал" багц сургалтанд хамруулж, "Манлайлал ба эмэгтэйчүүд", "Хүний эрх, засаглал", "Тогвортой хөгжил", "Сонгууль ба эмэгтэйчүүд" гэсэн 4 үндсэн модулийг хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн захирал доктор Б.Батхишиг /Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн дэд тэргүүн/

Хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч доктор Ц.Бүжидмаа. /Улс төрийн боловссролын академийн багш/

Хөтөлбөрийн зөвлөх, сургагч багш нар

1. Д.Бүжин /ЛЭОС-ын тэргүүн/

2. Ч.Сосормаа /Монгол улсаас Бразил Улсад суугаа элчин сайд/

3. Ж.Занаа /Иргэдийн Алъянс төвийн захирал/

4. М.Болормаа /Жендерийн үндэсний хороо нарийн бичгийн дарга/

5. С.Эрдэнэболд /Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч/

 

6. О.Энхдэлгэр /ХААИС-ийн багш/