НҮБ-ийн Жендерийн тэгш байдлын сангаас манай хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн Nuntana Tangwinit 2014 оны 5 сард хүрэлцэн ирж, бидэнтэй хамтран ажиллав. Тэрээр Багануур дүүрэгт болсон хөтөлбөрийн нээлтэд оролцож, ЛЭОС-ын хөтөлбөрийн багийнханд сургалт, мэдээлэл хийлээ. Түүнчлэн ЛЭОС-той хамтран ажилладаг Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.