Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан ТББ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын Эмэгтэйчүүд, Жендэрийн Тэгш Байдлын Сантай хамтран "Үндэсний Хөгжилд Эмэгтэйчүүдийн Манлайлал" хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Уг хөтөлбөрийн нээлтийг 2014 оны 5 дугаар сард Баганууур дүүрэгт зохион байгуулав. Энэ үеэр “Манлайлал ба эмэгтэйчүүд” сэдэвт сургалт зохион байгуулж, тус дүүргийн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа болон тус дүүргийн улс төрийн намуудын идэвхитэн сонгуультан нийт 31 лидер эмэгтэйчүүд оролцов.