Орхон аймгийн ЛЕОС-гийн удирдах зөвлөл 2014 оны 10-р сарын 15-нд хуралдаж, "Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” хөтөлбөрийн үйл ажиллагааг орон нутагтаа хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэв. Хуралд Зохицуулагч Ж.Оюун, удирдах зөвлөлийн гишүүн П.Өлзиймаа, С.Мөнхцэцэг, Л.Машбат, Г.Алимаа, Д.Сайнбаяр, Б.Чимэгбаяр нар оролцлоо.