Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сангаас хэрэгжүүлж буй "Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" хөтөлбөрийн хүрээнд явагдаж буй Орон нутгийн чиглүүлэгч багшийн 3 хоногийн сургалт эхэллээ. Энэхүү сургалтаар ЛЭОС-ын салбаруудаас орон нутагтаа   "Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" хөтөлбөрийг сургалтыг зохион байгуулах чиглүүлэгч нарыг бэлтгэх зорилготой юм. Сургалтанд хөдөө орон нутаг, нийслэл Улаанбаатараас нийт 21 эмэгтэй хамрагдаж байна.