Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сангаас НҮБ-ын Эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдлын сантай хамтран “Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг 2013-2015 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн манлайлагч, лидер эмэгтэйчүүдийн дунд тэднийг чадавхижуулах багц сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Багануур дүүрэг, Орхон, Булган, Увс, Архангай, Дорноговь аймагт эхний сургалтуудыг зохион байгуулж, аймаг тус бүрд чиглүүлэгч багш бэлтгээд байна.    

Улаанбаатар хотод дээрх багц сургалтыг 2015 оны 3 сарын 2, 3- ны өдрүүдэд  зохион байгуулна.

Сургалтанд хамрагдах эмэгтэйчүүд “Манлайлал ба эмэгтэйчүүд”, “Хүний эрх, жендер, засаглал”, “Сонгууль ба эмэгтэйчүүд” гэсэн 3 үндсэн сэдвээр сургалтанд хамрагдаж, сертификат гардан авах болно.